ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Дэлхийн Экспортыг дэмжих форум 2023-World Export Development Forum 2023" Улаанбаатар хотноо 2023 оны 06 сарын 26-ны өдрөөс 06 сарын 29-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж байна. Уг форумыг Олон улсын худалдааны төв болон Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулж байна.
Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ-ийн хувьд форумын үйл ажиллагааг санхүүжүүлэн, дэмжин оролцож байна.
Мөн Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр 2023 үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн 2021-2022 онд гэрээ байгуулан ажиллаж буй экспортын чиг баримжаа бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Сор Кашемир ХХК, Натурал Грасс Ланд ХХК, Марис ХХК, Глобал Номадик Продактс ХХК, Увс Хүнс ХХК, Баян Дэлгэр хүнс ХХК, Реторет ХХК, Монпеллетс ХХК, Сэцэн фэйшн ХХК, Бүүвэй Кашемир, Ханбогд ХХК оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулж байна.