Dark
  • Даваа, 18 11 сар 2024
Монголын үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах ЦАХИМ ХУДАЛДААНЫ  боломж бүрдлээ.

Монголын үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах ЦАХИМ ХУДАЛДААНЫ боломж бүрдлээ.

Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын жижиглэн худалдааны цахим зах зээлд гарахад бэлэн боллоо. Made in Mongolia төслийг хэрэгжүүлэгч “Эм Ай Эм Трэйдинг" ХХК-ийн Захирал Н.Мөнхцог 2023 оны Зургаадугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж буй Монгол Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа форум дээр www.JD.com  худалдааны платформтой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Монгол-Хятадын худалдааг холбох, орчин цагийн дижитал торгоны замын эхлэлийг амжилттай  тавилаа.

MADE IN MONGOLIA төслийг хэрэгжүүлэгч “Эм Ай Эм Трэйдинг" ХХК-ийн зүгээс 2018 оноос эхлэн Хятадын 600 сая хэрэглэгчтэй www.JD.com  худалдааны платформ буюу Cross border e-commerce систем дээр хамтран ажиллах ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр БНХАУ-д Монгол-Хятадын хоёр талд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж Монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд борлуулагдах маш том боломж нээгдэв.

Хоёр талын цахим худалдааны хамтран ажиллах эхлэлийн хүрээнд 2023 оны 6-р сарын 26-29 өдрүүдэд МУ-д зохион байгуулагдаж буй “World Export Development Forum”-д “Эм Ай Эм Трэйдинг" ХХК -ийн урилгаар www.JD.com цахим худалдааны платформын төлөөлөгчид болон Cross border e-commerce хариуцсан ажилтан, маркетинг хариуцсан төлөөлөгч хатагтай CHEN нар оролцсон юм.

Коммент / Хариу ирсэн