Dark
  • Даваа, 18 11 сар 2024
Майхан хэрхэн сонгох вэ?

Майхан хэрхэн сонгох вэ?

Аяллын улирал эхэлж байгаатай холбогдуулан "OTOG outdoor" brand-г үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбаяр захиралтай ярилцаж, майхан хэрхэн сонгох талаарх зөвлөгөөг уншигчиддаа хүргэж байна.

Сурвалжлагч: OTOG outdoor брэндийн үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбаяр захирлаас майхан хэрхэн сонгох талаар зөвлөгөө авахаар уулзаад байна. Та OTOG Brand-г хэрхэн үүсгэн байгуулсан талаар зөвлөгөө, асуултаа эхэлье гэж бодож байна.

Ц.Эрдэнэбаяр: Би өөрөө аялах дуртай хүн байгаа юм. Монголд олигтой майхан битгий хэл аяллын хэрэгсэл ч байдаггүй байлаа, Тайванд 2006 онд ажлаар очоод санамсаргүй аяллын хэрэгслийн дэлгүүрт орсон юм. Толгойд Монголд иймэрхүү чанартай, сайн бүтээгдэхүүн байдаг болоосой гэж бодогдож байлаа. Анхны 6 ширхэг майхныг онгоцоор Монголд авч ирж, найз нөхөд ах дүүдээ тараагаад хэрэглэсэн юм, борлуулъя ч гэж бодоогүй.

Тэгээд л тухайн майхны үйлдвэрлэгчтэй холбогдоод мэйл бичилцээд л OTOG Brand-г үүсгэн байгуулсан. Анх бол тэдний майхныг шууд Turbo Tent гэдэг нэрээр нь зардаг байсан боловч Turbo Tent майхнууд Монголын байгаль, цаг агаар, аяллын онцлогт тохирохгүй байсан юм.

Ер нь Олон Улсад майханг Turbo Tent, Adventure tent, Dome Tent гэж ерөнхий ангилдаг юм. Турбо тент  гэдэг нь хийц, майхны ангиллын нэршил юм шүү дээ. Энэ ангиллын майхан үйлдвэрлэдэг хамгийн том үйлдвэр нь Тайванийн Sportsman Corporation бөгөөдАмерик, Австралийн зах зээлд Black Wolf гэх мэт брэнд нэрээр гаргадаг юм. Харин бид тус компанитай хамтран Монголын байгаль цаг уур, нөхцөлд зориулсан OTOG брэндийг тусгайлан хөгжүүлж байгаа юм. Үйлдвэр, материал бол мэдээж Turbo Tent ангиллын Тайванийн SPORTSMAN CORPORATION-д үйлдвэрлэгдэж байгаа. 

Сурвалжлагч: Тэгвэл Otog болон Turbo Tent гэдэг нь ийм учиртай байжээ, Ямар учиртай юм бол гэж бодож байлаа. За гол зөвлөгөөндөө орох уу?

Ц.Эрдэнэбаяр: Тэгье, Хамгийн энгийн зөвлөгөө бол хаашаа, хэд хоног, ямар зорилгоор, явах гэж байгаа вэ? Түүндээ тохируулж майхан сонго гэж зөвлөдөг. Олон хоног өдөр болгон кемпээ солиод явах юм бол, оройдоо очоод дотор нь унтах зорилготой бол жижигхэн, цомхон майхан ав гэж зөвлөдөг. Олуулаа, гэр бүл, найз нөхдөөрөө явж байгаа бол дундаа нэг том асар ч юм уу майхан аваад гал тогоо хийдэг, нийлж цуглаж суудаг тиймэрхүү байдлаар ашиглавал их зүгээр. Харин нэг газар майхнаа бариад хэд хонох бол өдөр нь тухтай орж гараад байх боломжтой, өндөр том, зай талбайтай, шөнө орой болохын цагт ялаа шумуулаас бүрэн хамгаалчихдаг тийм майхан авсан нь зүгээр байдаг. 

Манайх жишээлбэл эхэндээ тиймэрхүү нүсэр том майхан оруулж ирдэг байсан. Гэхдээ туршлагаас харахад тийм майхны хэрэглээ бага, дээр нь манай байгаль цаг уурт тохирохгүй байгаа юм. Жоохон бороо ороод, салхилахаар дуу чимээтэй дэрвэлзээд л, дотор нь байгаа хүмүүст яана аа хэзээ хийсчих бол гэж бодохоор байдаг. Тийм тохиолдлууд ч бий. Том майхнуудын бас нэг дутагдалтай тал нь багана, дам нуруу, тулгуур, үүдний төмөр гээд бүтээцүүд нь хэдийгээр сайн чанартай материалаар хийсэн хэдий ч салхинд гулзайна, эвхэх хураалтад хөшигдөж гэмтэнэ, бас ачаанд овортой, хадгалахад зай их эзэлнэ гэх мэт төвөгтэй. Үнэхээр л том майхан хэрэгтэй гэж үзвэл дугуй Монгол гэр шиг хэлбэртэй майхан аваарай гэж зөвлөдөг. Салхинд тогтвортой, дуу чимээ багатай байдаг юм. Манай Отор, Наадам, Нөөлөг майхнууд бусад гэр шиг хэлбэртэй майхнууд дотроо барихад хамгийн хялбархан гэдгийг нүүр бардам хэлнэ.

Боломжтой бол нэг том, нэг жижиг майхантай байвал зүгээр. Эсвэл ерөөсөө яг сайхан алтан дундаж майхан байхад ёстой ямар ч үед хэрэглэнэ дээ.

 

Майхан хэрхэн сонгох вэ?

Сурвалжлагч: Тэгвэл хүний тооноос гадна аяллын онцлогтоо тааруулах нь чухал юм байна. Та ийм аялалд энэ төрлийн майхан тохиромжтой байдаг гэдэг дээр зөвлөгөөгөө дэлгэрүүлээд өгөөрэй. Ц.Эрдэнэбаяр: Манай найзууд өвөл загасанд явахдаа өвлийн дулаалгатай Нөөлөг майхан аваад, мөсний гадастай авч явдаг юм. Голын, нуурын мөсөн дээр майхнаа бариад дотор нь зуухаа байрлуулаад гэртээ амарч байгаа юм шиг л тухтай загасчилна шүү дээ. Зуны загасчлалд бол эсрэгээрээ хамгийн жижигхэн майхан авч явна. Орж унтвал унтаад л голоо өгсөж уруудаад л явж өгнө. Олуулаа, гэр бүлээрээ хол аялахаар бол нэг газраа удаан байгаад байхгүй, зарим өдөр жуулчны бааз дээр, хөдөө айлд хононо, өсвөр насны хүүхдүүд бол аав ээжтэйгээ гэхээсээ тусдаа машинд л хонох гээд байдаг юм. Тэгж бодоод жижигхэн майхан авчихаар орж гарахад хэцүү, өдөр наранд халаад асар майхан хавиар хөзөрдөж, хоол эргүүлсэн шиг л байдаг даа.(Инээв) Сурвалжлагч: Жижигхэн хэр нь том майхан шиг тухтай байх боломжгүй гэсэн үг үү? Ц.Эрдэнэбаяр: Яг ч тийм бишээ Манай Отог брэндийн сүүлийн үеийн жижиг майхнууд улам бүр хөгжөөд ер нь бол супер болоод байгаа. Бид нар Монголын байгаль цаг, уур, аяллын онцлогт тохируулж, судалж туршаад 10-аад жил хөгжүүллээ. Тайванд хэрэглэгддэг эсвэл европт, америкт хэрэглэгддэг тэр майхнуудыг шууд авч ирэхээ болиод удаж байна. Жижигхэн хэр нь яаж өндөр, орон зайтай болгох уу? Бас салхинд яаж тэсвэртэй болгох уу? Агаарын солилцоог нь яаж сайжруулах уу? Материал нь ямар байвал Монголд тохирох уу гээд л их олон зүйлээс шалтгаална даа. Сурвалжлагч: Материал гэснээс материалыг нь яаж сонгодог юм бэ? Ц.Эрдэнэбаяр: Материал их учиртай зузаан байвал салхинд чимээ багатай, гэхдээ хүнд. Түрүүн хэлсэн дэлхий дээр майхан, аяллын хэрэгслийн брэндүүд бол олон байдаг. Гэхдээ үндсэн түүхий эд, материал, технологи, систем нь адилхан. Үндсэн материал бол полиэстэр байдаг зарим тохиолдолд цэвэр хөвөн даавуу хольж өгдөг. Тэгэхээр хүйтэнд дулаан, халуунд сэрүүхэн болно. Гэхдээ хүнд болно, жоохон чийгтэй хураах юм бол илжирч өмхөрнө, үнэр орно гээд дутагдалтай болчихдог. Нэмэлтээр бороо усны, хэт ягаан туяаны хамгаалалтын түрхлэгүүд түрхэж өгдөг юм. Мэдээж бүх брэндүүд хамгийн сайн гэх RED DOT гэдэг түрхлэгүүдийг хэрэглэж байгаа. Харин полиэстэр материалын нэхээсийг 75D 150D 300D 600D гэх үзүүлэлтээр хийдэг юм. Халуун оронд бол их бие 75D, шалыг 150D нэхээсээр хийдэг юм. Манайхан тийм майхан хөнгөхөн, авсаархан гэж аваад шөнө даараад, өдөр нь халаад тухгүй байдаг. Монголд бол их бие 150D, шал 300D нэхээстэй байхад л хангалттай, тэрнээс илүү бол ямар ч шаардлагагүй. 600D болон түүнээс дээш материалыг өндөр ууланд, Далайн Түвшнээс Дээш +5000метрт л хэрэглэдэг юм. Сурвалжлагч: Майханы талаар гайгүй ойлголттой болчихлоо. Уулын гутал +5000, +6000 +7000 +8000 метрийн зориулалттай байдаг шиг л юм байна. Майхан сонгох дээр хэрэгтэй зөвлөгөөнүүд авлаа, дараагийн удаа майхан хэрхэн барих, хадгалах зэрэг илүү хэрэглээ талаас нь зөвлөгөө авъя. Танд баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье. Ц.Эрдэнэбаяр: Баярлалаа, уншигчиддаа хандаад Байгальдаа ойр ОТОГлоорой, хариуцлагатай аялаарай гэж хүсье.

Майхан хэрхэн сонгох вэ?

Коммент / Хариу ирсэн