Dark
  • Даваа, 18 11 сар 2024
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИЙН ЗӨВЛӨГӨӨН 6-Р САРЫН 29-НИЙ ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИЙН ЗӨВЛӨГӨӨН 6-Р САРЫН 29-НИЙ ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төвтэй хамтран Үндэсний экспортын стратеги боловсруулах ажлыг эхлүүлсэн.

 

Энэ ажлын хүрээнд Дэлхийн эдийн засгийн өсөлт болон зах зээлийн сорилт, бэрхшээлийг давах, дасан зохицох чадварыг дэмжих зорилготой Монгол Улсын үндэсний экспортын стратеги (ҮЭС)-ийн зөвлөгөөн 6-р сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд ҮЭС-ийн гол зорилтууд болох бүтээгдэхүүн ба зах зээлийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн уян хатан байдлыг бий болгох зэрэг боломжуудыг тодорхойлж, онцлон харуулахаар тусгасан.

 

Зөвлөгөөнөөр дараах экспортын онцлох салбар тус бүрд зэрэгцээ хуралдаанууд явагдаж, тулгарч буй гол бэрхшээл, хязгаарлалтууд болон экспортын зах зээлийг төрөлжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, стратегийн төлөвлөгөөг боловсруулж эхэлнэ.

 

Экспортын онцлох салбарууд:

  • Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэл: Мах ба махан бүтээгдэхүүн, жимс, самар болон ургамлын бусад биологийн төрөл зүйл
  • Нэхмэл болон бэлэн хувцасны үйлдвэрлэл
  • Арьс ба савхин эдлэл
  • Технологийн үйлчилгээ: Мэдээллийн технологи ба дижитал үйлчилгээ

 

Тус арга хэмжээнд Олон улсын худалдааны төвийн модераторууд, олон улсын шинжээчид, үндэсний зөвлөхүүд салбар хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж, зөвлөгөөнд “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ын оролцогчид, төрийн болон хувийн хэвшлүүд, тэр дундаа Монголын тэргүүлэх экспортлогч компаниудын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй хүн оролцож байна.

Коммент / Хариу ирсэн