ХХБ: Монгол Улсын анхны “Trade Finance Forum 2023” худалдааны санхүүжилтийн форумыг зохион байгууллаа
Худалдаа, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон:
Монгол улсын эдийн засгийн гол үзүүлэлт болох гадаад худалдааны эргэлт дэлхийн эдийн засгийн өсөлттэй хөл нийлүүлэн хурдацтай өссөөр байна. Үүнд арилжааны банкуудын зүгээс гол дэмжих хөшүүрэг нь Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн юм.
Худалдаа, хөгжлийн банк нь 1991 онд Монгол улсдаа анхлан банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулж экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээг харилцагч нартаа үзүүлж эхэлснээр олон улсын тавцанд хэрхэн эрсдэлгүй, найдвартай бизнесээ өргөжүүлэх, тэлэх боломжтойг үлгэрлэн харуулсан.
Энэ цагаас хойш нэгэнтээ 32 жил өнгөрсөн бөгөөд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 11 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг 300 гаруй корреспондент харилцаатай гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэжээ.
Худалдаа, хөгжлийн банк нь түүхэн замналынхаа он жилүүдэд Монгол улсын Худалдааны санхүүжилтийн 60-65%-ийг дангаар гүйцэтгэж, улс эх орныхоо хөгжил дэвшилд томоохон хувь нэмрийг оруулан, энэхүү салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Худалдаа, хөгжлийн банк Монголын банк, санхүүгийн секторын дэвшил бүрийн анхдагч байр сууриа дахин бататгаж, Монгол Улсад анх удаа “Худалдааны Санхүүжилтийн Форум”-ыг амжилттай зохион байгууллаа.
Худалдаа, үйлчилгээний бизнесийн орчныг шинээр харах, сорилт бэрхшээл, амжилт ололт, шинэ боломжийг тунгаан ярилцахаар 300 гаруй харилцагч, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү форумд оролцож,
“Trade Finance Forum 2023” форумын зорилго нь гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ боломжуудыг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд оршиж байгаа юм. Бид худалдааны санхүүжилтийн форумаар үндсэн хоёр дэд сэдвийн хүрээнд төрийн институтийн болон бизнесийн салбарын манлайлагч эрхмүүдтэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлэг 1 : “МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ, ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ”-ийн талаар:
Уригдан ирсэн дараах панелист нартай хэлэлцэж онцлон дурдсан тодотголыг хүргэж байна.
1. ГХЯ, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан :
- “ Экспортын бараа бүтээгдэхүүн чанар, стандартыг хангасан байх хэрэгтэй. Мөн геополитикийн зөрчлийн гол шууд бус нөлөө төлбөр тооцооны асуудал байсан. Тиймээс арилжааны банкнууд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх шаардлагатай байгаа.”;
2. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг :
- “Экспортыг өсгөхөөр боомтын хүчин чадлыг нэмэх чиглэлд анхаарч байна.Мөн орон нутгийн дулаан, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг дэмжинэ.”
3. Эдийн засаг, Хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж :
- “Нүүрс, зэсийн экспортод тээвэр логистикийн асуудал гол сорилт болж байна.”
4. Монгол Банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир:
- “Монголбанкнаас уул уурхайн бүс экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа ба эдийн засагт инфляц, долларжилт гол сорилт болж байна”;
5. Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн /модератор/:
- “Ерөнхийд нь экспортыг дотор нь уул уурхай болон уул уурхай бус гэж авч үзэж болно. Уул уурхайн бус экспортод төвлөрөн цаашдаа анхааран ажиллах хэрэгтэй байгаа...”
6. Худалдаа, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон :
- “ХХБ гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд анхаарч байна” .
Хэлэлцүүлэг2: “ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ БА БОЛОМЖ” –ийн талаар :
ХХБ-ны ОУБГ-ын Санхүүгийн байгууллагын хэлтсийн захирал О.Баярсайхан /модератор/
1. Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Эдвард Фабер :
- “АХБ Монголд худалдааг дэмжихэд чиглэлд $20 саяын дэмжлэг үзүүлсэн. Мөн АХБ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зогсох хамгийн том банк болох зорилттой.”;
2. ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч:
- “ХХБ цаашид ложистикийн асуудалд анхаарлаа ихээхэн хандуулахаар төлөвлөж байгаа бөгөөд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэн ажиллахад ая холбогдол өндрөөр хандуулна .”;
3. Алтай холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа:
- “Дайн, цар тахлын сөрөг нөлөө одоо ч үргэлжилсээр байгаа ба тээврийн өртөг өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд голлон нөлөөлсөн ба худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үйл ажиллагаагаа эрсдэлгүй хэвийн явуулахад тусалсан.”;
4. Монложистикс холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат:
- “Төр импорт руу чиглэсэн дэд бүтцийн өргөжилт рүү орж амжаагүй байна...Цар тахлын нөлөөгөөр тээврийн салбарт анхаарал хандуулж эхэлсэн. Өнгөрсөн 3 жилд нийт төмөр замын дэд бүтцийг 70% өсгөж чадсан”;
5. Тэсо группийн Гүйцэтгэх захирал С.Болор:
- “Экспортын бүтээгдэхүүн бага өртгөөр бүтэх тусам өрсөлдөх чадвар сайжирна”
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Түүнчлэн форумд:
1. Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин :
“МУ-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал”,