Dark
  • Даваа, 18 11 сар 2024
Уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байхаар шийдвэрлэлээ

Уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байхаар шийдвэрлэлээ

Монголын морин спорт уяачдын холбооноос баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д уралдаанд түрүүлж айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хяналтын хэмжилт хийж, дүрэмд заасан насны ангилалын хэмжээнээс давсан нь тогтоогдвол уралдаанаас хасч дараагийн морийг хэмжиж, байр эзлүүлэхээр тусгасан. Энэхүү журмын дагуу гаргасан холбооны саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж, дахин хэмжих асуудлыг хурдан морины салбар хороонд оруулсан, Гэвч үндэсний их баяр наадмаар хурдан морьдын хязаалангийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдыг дахин хяналтын хэмжилт хийх явцад маргаан гарснаас үүдэн уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байх шийдвэрийг хурдан морины салбар хороо гаргажээ.

Коммент / Хариу ирсэн