Dark
  • Мягмар, 19 11 сар 2024
Premier Tailor - Загварын ертөнцийн тансаглалыг мэдрэх нь

Premier Tailor - Загварын ертөнцийн тансаглалыг мэдрэх нь

Ердөө арав гаруй жилийн өмнө үйлчлүүлэгчийн биеэс хэмжээ авч тухайлан зориулсан дахин давтагдашгүй хувцас, хослол урлах нь монгол эрчүүдийн хувьд соньхон үзэгдэл байлаа. Хувцас загварын салбарт тэр дундаа эрэгтэй загварын ертөнцөд салхи хагалсан Premier Tailor компани нь загварын ертөнцийн тэргүүлэх брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй цор ганц төлөөлөгч юм.

Уг хамт олон өнгөрсөн 10 жилийн хугацаанд  үйл ажиллагааны чиглэлээ төрөлжүүлэн хувцас урлалын салбараас хальж өдгөө эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй.

Нэр: Premier Tailor ХХК
Хаяг: СБД, Олимдын гудамж, Шилэн пирамидтай барилга
Чиглэл: Загварын брэнд дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Т.Зориг
Үүсгэн байгуулагдсан: 2012 он
Цахим хуудсууд: Premier Tailor (фэйсбүүк) premier_tailor (инстаграм)

 

СЭДЭЛ

Дэлхийд загварын хөгжлөөрөө тэргүүлэгч Итали, Францаас жишээлж хувцас загварын чиг хандлага, боловсрол соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхээр Ерөнхий захирал Т.Зориг 2012 онд Premier Tailor ХХК -ийг үүсгэн байгуулсан.

Монголд анх удаа эрэгтэй хүний биенээс хэмжээ авч, үйлчлүүлэгчдэд тухайлан зориулж хувцас урладаг Made to measure үйлчилгээг нэвтрүүлсэн нь Premier Tailor юм. Энэ төрлийн бизнес үйлчилгээ зах зээлд нэвтрээгүй байсан 2012 -2013 оны үед  Солонгосын алдарт Harrison Tailor үйлдвэртэй гэрээлж үйлчлүүлэгчийн хэмжээсний дагуу хувцас оёулж Монголд авчран бэлдэж өгдөг байсан.

Тийнхүү тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа жигдэлж дараагийн түвшинд ахихдаа 65 гаруй жилийн түүхтэй эрэгтэй бэлэн хувцасны ISAIA дэлгүүрийг 2016 онд Монголд нээсэн. Биенээс хэмжээ авч урладаг эрэгтэй хослолын төрөлдөө Франц, Италийн брэндүүд дэлхийд ноёрхдог.

Монголын зах зээлд төрөлжсөн буюу Multi Brand концепц тохиромжтой гэж үзэн 2019 онд олон улсын өндөр зэрэглэлийн эмэгтэй хувцасны Balenciaga, Celine, Dior, Gucci, Dolce&Gabbana, Clive Christian, Saint Laurent, Loewe, Moncler зэрэг брэндүүдийг төлөөлж AME Concept Store нээсэн.

Мөн оны өмнөхөн гоо сайхны бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулж Монголд анхлан MAC Cosmetic дэлгүүр нээсэн. Одоогоор Ame Concept StoreQuinto Concept StoreISAIA Mongolia зэрэг зургаан дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна.

 

ЯЛГАРАЛ

 Албан ёсны онцгой эрх - Нэн түрүүнд бид хамтран ажиллагч брэндүүдийн албан ёсны онцгой эрхтэй цор ганц төлөөлөгч. Зарим брэндүүдийн хувьд монголын зах зээлд өөр олон компанитай хамтрах нөхцөлтэй байдаг бол манай хамтрагчид зөвхөн Premier Tailor ХХК-тай хамтрах гэрээтэй ажилладаг.

Стандарт үнийн бодлого - Загварын салбарт ноёрхогч дийлэнх алдартай брэндүүд  LVMH болон KERING  группүүдэд харьяалагддаг. Тиймээс дэлхий даяар үйл ажиллагаа явуулахдаа аль зах зээлд ямар үнийн бодлого барих вэ гэдгээ толгой компаниас тодорхойлдог. Бидний хувьд Европын орнууд болон Орос, Арабын орнуудын багтдаг EMAAR зах зээлийн хүрээнд гэрээтэй ажилладаг. Тиймээс бид тухайн брэндийн стандартын дагуу үнийн бодлогоо тодорхойлдог онцлогтой.

Цаг хугацааны нийцэл -  Милан, Парисын Gucci дэлгүүр ороход тэнд худалдаалагдаж буй шинэ коллекц бүтээгдэхүүн ижил цаг хугацаанд, ижил үнээр манай дэлгүүрт худалдаалагддаг.

Мэргэжлийн стилист - Бид загварын чиг хандлагаар соён гэгээрүүлэх эрхэм зорилгоо үргэлжлүүлсээр яваа. Манай стилистүүд хэрэглэгчдэд дан ганц хувцас зарах бус үйлчлүүлэгчийн биеийн хэлбэр, арьсны өнгө, ерөнхий төрхөд тохирсон зохицсон хувцаслалт бүтээхийг зорьж ажилладаг. 

Минийхээр манай монголчууд гоё хувцас өмсөх, гангалах дуртай түмэн. Гэхдээ зохицуулж өмсөх тухайд ямар материалтай хослолыг, ямар сорочик, зангиа, энгэрийн алчууртай хослуулах вэ, цаашлаад ямар гутлыг ямар оймстой хослуулах вэ гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Худалдан авагчийн бие, сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг мэргэжлийн зөвлөгч нар санал болгож үйлчилгээ үзүүлдэг нь бидний чухал ялгарал. Тиймээс ч бидэнд бүхнээ даатгадаг байнгын үйлчлүүлэгч нар олон бий. 

 

Premier Tailor - Загварын ертөнцийн тансаглалыг мэдрэх нь

Коммент / Хариу ирсэн

Комментууд

  • Image
    Super 1 жилийн өмнө

    NICE