Корэкс:P2P арилжаа Монголд
Корэкс Виртуал Хөрөнгийн Бирж нь хэрэглэгчдэдээ Tether-ийн P2P арилжааны функцийг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Энэхүү үйлчилгээ нь зөвхөн Монгол арилжаачдад зориулсан анхны дотоодын биржийн P2P арилжааны шийдэл бөгөөд хэрэглэгч дундын зуучлагчгүйгээр шууд өөр хоорондоо харилцаж, USDT stable coin-г арилжааны шимтгэлгүй, хүлээлгийн хугацаагүйгээр арилжих боломжийг олгоно.
Давуу талууд:
- Хүртээмжтэй: Хэн ч USDT арилжиж болно. Арилжаа хийхэд тавигдах өндөр шалгуургүй, дундын зуучлагчийн шимтгэлгүй, 24 цаг зогсолтгүй арилжаа хийх боломжтой.
- Хялбар: Цөөн үйлдлээр USDT худалдан авах, зарах боломжтой.
- Хурдан: Хэлцэл биелсэн тохиолдолд хэрэглэгч хоорондын хэтэвчинд USDT, төгрөгийн арилжааг тухайн мөчид гүйцэтгэнэ.
- Найдвартай: Арилжааны үед хэрэглэгчийн хөрөнгийг найдвартай хамгаалах эскроу нөхцөлтэй байна
Нэмж дурдахад:
Дээрх арилжааны функцийг ашиглахын тулд та хувийн мэдээлэл 2 баталгаажуулалт болон зар үүсгэхдээ ашиглах зохиомол нэрээ заавал үүсгэсэн байх шаардлагатай. Мөн таны зарын дээд хязгаар нь P2P нөхцөлт арилжааны хэтэвчинд байгаа дүнгээс хэтрэхгүй байх ба доод хязгаар нь USD Tether бол 25 USDT, MNT бол 50,000₮ байна.
Сонирхуулахад:
Корэкс виртуал хөрөнгийн бирж нь блокчэйн сүлжээнд суурилсан Монголын анхны крипто бирж бөгөөд системийн аюулгүй байдлаа CERTIK аудитаар баталгаажуулсан найдвартай, шинэлэг үйлчилгээг үзүүлэгч юм. Мөн ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын гэрчилгээг амжилттай гардан авсан бирж тул таны виртуал хөрөнгө найдвартай газар хадгалагдаж байгаа гэж ойлгож болно.