Өсвөр наснынхны хэрэгжүүлж буй байгаль орчин ба нийгмийн 4 төсөл
Бидний эргэн тойрон асуудлаар дүүрэн. Гагцхүү түүнийг олж харж шийдэх нь зөвхөн шийдвэр гаргагчдын, эсвэл зөвхөн томчуудын хийж бүтээх зүйл биш гэдгийг харуулсан өсвөр үеийнхнийг онцолж энд өгүүлэх гэж байна. Тэд хэн бэ? Тэд юуг хийж бүтээв? Тэд яаж энд ирэв? Тэдний түүхийг тухлан сууж уншаарай.
ЭХЛЭЛ
Энэ бүхэн “Teen шийдэл” төслийн уралдаанд оролцохоор шийдсэн тэр цагаас эхлэлтэй. Байзнаарай. Тэгвэл “Teen шийдэл” гэж юу вэ?
Жил бүр Монгол Экологи Төвөөс Европын холбооны санхүүжилттэйгээр “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” (YSC-Youth Sustainability Corps) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Магадгүй та хаа нэгтэйгээс сонссон гэдэгт итгэж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурагчдын өөрсдийн санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилгоор “Teen шийдэл” төслийн уралдааныг зарласан гэнэ. Тус уралдааныг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны санхүүжилтээр зохион байгуулжээ.
Дөрвөн үе шаттай зохион байгуулсан уг төслийн уралдаанд Монгол улсын 20 аймгаас 1000 гаруй сурагчид нийт 226 төслийн санал ирүүлсэн байна. Гайхалтай дүн биш гэж үү? Тэд бүгд л эргэн тойронд байгаа асуудлыг олж шийдэх арга замыг хайн, итгэл сэтгэлээр уралдаанд төслөө илгээсэн нь сайшаалтай. Бас санал ирүүлсэн бүх багийн гишүүд төслийн менежменттэй холбоотой цуврал сургалтуудад цахимаар хамрагдаж төслийн саналаа сайжруулсан байна.
Ингээд тэднээс 3 дугаар шатанд 10 баг шалгарч ментортой болжээ. Тус тусын менторуудын тусламжтай төслөө улам бүр баяжуулж, тулгарч буй эргэлзээтэй асуудлаа шийдвэрлэхэд туслах зөвлөмж, мэдлэг мэдээлэл, ноу-хауд суралцах сургалтад сууж, шүүгч нарын өмнө төслийн саналуудаа танилцуулсан. Үүнээс шилдэг 4 төсөл санхүүжилт авч чадсан ба багууд төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Ингээд Монгол орон даяар өсвөр насныхны санаачилсан төслүүдээс шалгарсан 4 багийн ажил, юуг, яаж, хэрхэн хийсэн тухай тордруулсныг хүргэж байна.
“ХҮҮХЭД БҮР ХОГНЫ ЕРТӨНЦИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА”